МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВД “ЯПОН ХЭЛЭЭР БЯЦХАН НОМ БҮТЭЭЦГЭЭЕ-2025” УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДИЙН БУЛАН НЭЭГДЛЭЭ.

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Монголын япон хэлний багш нарын холбоо, Япон сан хамтран “Япон хэлээр бяцхан ном бүтээцгээе-2025” уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Уралдаанд хувь хүний ангилалд 15 бүтээл, багийн ангилалд 18 бүтээлүүд оролцсон бөгөөд уралдаанд шалгарсан шилдэг бүтээлүүдийн дээжийг Монгол-Японы төвийн номын санд байршууллаа.
Энэхүү уралдааны нэгэн зорилго нь Монголын нөхцөлд тохирсон япон хэлний сурах бичиг, сургалтын материалын хүрэлцээг нэмэгдүүлэх бөгөөд Монголын япон хэлний боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан бүтээлээ илгээсэн нийт оролцогч та бүхэндээ гүнээ талархал илэрхийлье.
Япон хэлний боловсролд хүчин зүтгэж буй багш,сурган хүмүүжүүлэгч, япон хэл суралцагчид болон Монгол-Японы төвийн нийт үйлчлүүлэгч та бүхнийг тус төвийн номын сангаар зочилж шилдэг бүтээлүүдтэй танилцахыг урьж байна.