МУИС-ийн нэрэмжит япон хэлний улсын хоёрдугаар олимпиад боллоо.
МУИС-ийн нэрэмжит япон хэлний улсын хоёрдугаар олимпиад боллоо. Энэ жил Монгол улсад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 50 жилийн ой тохиож байгаа билээ. Тус ойн хүрээнд МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн Япон судлалын салбар 2025 оны 10-р сарын 18-нд их дээд сургуулийн оюутнуудын дунд япон хэлний хоёрдугаар олимпиадыг амжилттай зохион байгууллаа. Монголын япон хэлний багш нарын холбоо болон Япон улсын ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан тус олимпиадад 9 сургуулийн 11 баг оролцон мэдлэг чадвараа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байранд Шинэ Монгол Технологийн Коллежийн баг, хоёрдугаар байранд МУИС-ийн Ази Судлалын тэнхимийн баг, гуравдугаар байранд АШУҮИС-ийн баг тус тус шалгарлаа. Мөн энэ удаагийн олимпиадад Япон сангийн “Nihongo Partners” хөтөлбөрийн гишүүд оролцон, япон соёлын холбогдолт асуулт хариултын тэмцээний даалгаврыг зохион дэмжин ажиллалаа.




