Япон сангийн NIHONGO Partners Mongolia Богино хугацааны хөтөлбөрийн сайн дурын гишүүд Монголын Япон хэлний багш нарын холбоонд айлчиллаа.
Япон сангийн NIHONGO Partners Mongolia Богино хугацааны хөтөлбөрийн сайн дурын гишүүд Монголд анх удаа ажиллаж, нийслэл Улаанбаатар хотын япон хэлний сургалттай ерөнхий боловсролын сургуулиудад япон хэл, соёлын танилцуулах өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Мөн сайн дурын гишүүд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы төв зэрэг холбогдох байгууллагуудад зочилж, Монголын соёл, япон хэлний боловсролын өнөөгийн байдалтай танилцаж, ирэх жилээс эхлэх NIHONGO Partners-ийн урт хугацааны Монгол дахь хөтөлбөрийн талаар ярилцан санал бодлоо солилцлоо.
NIHONGO Partners ажиллагаа нь Монгол Улсад Япон хэлний боловсролын цаашдын хөгжилд түлхэц болно хэмээн найдаж байна.




