Цаг үеийн мэдээ

お知らせ一覧

JLPT БАТЛАМЖ СУНГАЖ ОЛГОХ ТУХАЙ

Tenure track

2025 оны 7-р сарын JLPT шалгалтын батламжыг хугацаа зарлан олгосон бөгөөд заасан хугацаанд авч амжаагүй шалгалт өгөгчид доорхи хуваарийн дагуу авна уу.

Хугацаа: 2025 оны 11-р сарын 5, 12, 19, 26-ны лхагва гараг бүрийн 11:00-15:00 цагийн хооронд Эрдэм товер (Засгийн газрын ордны зүүн хойно, МУИС-ийн 1-р байрын чанх урд, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн залгаа)-ын 12 давхар, 1202 тоотод олгоно.

Авч ирэх зүйл: Шалгалт өгөгчийн хуудас (хуудасгүй бол олгохгүй), биеийн байцаалт

Мөн 2024 оны 7 болон 12-р сарын шалгалтын хариуг энэ үеэр тараах тул авч амжаагүй шалгалт өгөгч хариугаа ирж авна уу.

Жич: Шалгалт өгөгч заавал өөрийн биеэр ирж батламжаа авах боломжгүй бол төлөөний хүндээ шалгалт өгөгчийн хуудсыг эх хувиар, биеийн байцаалтын хуулбарыг өгч явуулж болно. Төлөөний хүн мөн биеийн байцаалттай байхыг анхаарна уу

Монголын япон хэлний багш нарын холбоо
Утас: 94259605

Хуваалцах: 

Бусад мэдээ: