Цаг үеийн мэдээ

お知らせ一覧

9 дэхь удаагийн “Ханзны наадам” зохион байгуулагдлаа.

Tenure track

Монголын япон хэлний багш нарын холбооноос зохион байгуулдаг 9 дэхь удаагийн ханзны наадам 10-р сарын 11-ний өдөр 184-р Сургууль дээр маш амжилттай, зохион байгуулалт сайтай болж өндөрлөлөө.

Голлон зохион байгуулсан Өвөрхангай аймгийн “Мэргэд” сургууль, 184-р сургуулийн япон хэлний заах аргын нэгдлийн багш нартаа, мөн тэмцээнийг зохион байгуулах танхимаар үнэ төлбөргүй хангасан 184-р сургуулийн захирал н.Наранцэцэгт, зохион байгуулалтад сэтгэл зүрхээ зориулан оролцсон, сурагчдаа сайн бэлдэж оролцуулсан нийт багш нартаа чин сэтгэлээсээ талархлаа.        Энэ жилийн ханзны наадам өнөөг хүртэл хамгийн олон сургууль оролцсон наадам болж өнгөрлөө. Япон сангийн буцалтгүй тусламжийн ачаар орон нутагт япон хэл суралцаж байгаа хүүхдүүд оролцох боломжтой болсон билээ. 

Мөн “Нихонго партнерс” хөтөлбөрөөр Монголд айлчилж байсан Японы сангийн зочид зочноор оролцлоо. 

Энэхүү наадамд нийт 24 сургуулийн дунд ангийн 19 баг, ахлах ангийн 20 багийн сурагчид оролцсоноос

ДУНД СУРГУУЛИЙН АНГИЛАЛД

Тэргүүн байр "Шинэ Монгол" сургууль

2-р байр " Уудам Монгол " сургууль

3-р байр Орос-Монголын хамтарсан 3-р сургууль

АХЛАХ СУРГУУЛИЙН АНГИЛАЛД

Тэргүүн байр "Шинэ Монгол" сургууль

2-р байр “Шинэ Монгол Харумафүжи” сургууль 

3-р байр 23-р сургууль

тус тус шагналт байр эзэллээ.

Шагналт байранд шалгарсан сургуулиудын багш, сурагчиддаа халуун баяр хүргэе.

МОНГОЛЫН ЯПОН ХЭЛНИЙ БАГШ НАРЫН ХОЛБОО

 

 

 

 

 

 

 

Хуваалцах: 

Бусад мэдээ: