Япон хэлний улсын анхдугаар олимпиад
2022-12-17Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол Улсын Их Сургууль үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд зохион явуулж буй япон хэлний улсын олимпиадыг зохион байгуулах гэж байна. Тус олимпиад нь их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудын япон хэлний болон Япон орны талаарх мэдлэгийг дээшлүүлэх, япон хэл сурах хүсэл тэмүүллийг дэмжих, сургууль хоорондын харилцаа холбоог бэхжүүлэн Монгол дахь япон хэлний сургалтыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.