Зорилго

Тус улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй гадаад, монгол иргэдээс япон улсын их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын журмын дагуу шалгалтыг авна. Энэ удаагийн шалгалтын зорилго бол монголд өгч тэнцсэн шалгалтын үр дүнгээр цаашид япон улсын их дээд сургуульд шууд элсэх боломжийг олгож байгаад оршино

Шалгалтын тухай мэдээллийг энд дарж үзнэ үү!

Анхаарах зүйлс
  • Эхлээд ямар сургуульд орох талаар шийдсэн байх хэрэгтэй. Монгол япон төвийн номын сан дээр японы их дээд сургуулиудын танилцуулга байгаа учраас урьдчилан сайтар судлана уу.
  • Танилцуулган дээрээс өөрт тохирох сургуулийг шийдсэний дараа тохирох шалгалтаа өгнө үү.
  • Шалгалт өгсний дараа тухайн сургуультайгаа холбоо барьж тэндээс ирэх бүртгэлийн хуудсыг бөглөж явуулах шаардлагатай..
  • Түүний дараа тус сургуулиас таныг сургуульдаа элсүүлэх эсэх талаар хариу ирнэ.
  • Мөн эдгээр шалгалт өгсөний дараа зарим сургууль өөрийн журмын дагуу нэмэлт шалгалт авдаг болохыг анхаарна уу.
Японы зарим их дээд сургуулиудын төлбөр, амьдрах зардал
Сургалтын төлбөр (эхний жил) Амьдрах зардал (1 сар)
Улсын их сургууль 14.603.571₮ Хоккайдо 1.982.142,9₮
Нийтийн их сургууль 13.756.339₮ Токио (Канто) 2.696.428,6₮
БШУхаан,Инженер, Технологи 25.219.179₮ Төвийн бүсийн дундаж 2.142.857,1₮
Эдийн засаг, Хууль, Худалдаа 20.212.179₮ Кюүшюү 2.160.714,3₮
Зохион байгуулагчид

Япон улсын оюутныг дэмжих байгууллага(JASSO)
Монголын япон хэлний багш нарын холбоо

Оролцогчдод тавигдах шаардлага

1) Японд суралцах хугацааны нийт зардлыг хувь хүн өөрөө төлөх.
2) Япон улсын их дээд сургуульд элсэх хүсэлтэй гадаад иргэд нийт 12 жилийн сургалтанд хамрагдсан байх.

Шалгалтын тухай

1) Шалгалтыг жилд 2 удаа авна.(6-р сар, 11-р сар)
2) Шалгалтыг авах газар: Улаанбаатар хот.

Шалгалтын төрлүүд

A. Япон хэлний шалгалт. Японы их дээд сургуульд шууд элсэх шаардлагын үүднээс япон хэлний өндөр мэдлэгтэй байх.( Шалгалтын бүх явц япон хэл дээр явагдна.) Уг шалгалт нь бичих, унших, сонсож унших,сонсож ойлгох гэсэн 4 төрлөөс бүрдэнэ. (125минут 450 оноо)

Б.Байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэгийн шалгалт. Техникийн чиглэлээр суралцах хүмүүст : Физик, хими, биологийн шалгалт. Энэ гурван хичээлээс зайлшгүй хоёрыг нь шалгуулсан байх ёстой. Энэ нь тухайн элсэх сургуулийн элсэлтийн журмаас шалтгаална. (80минут 200 оноо)

В . Ерөнхий эрдмийн хичээлийн шалгалт. Нийгмийн ухааны чиглэлээр суралцах хүмүүст : ерөнхий мэдлэг, бодлогын болон логик сэтгэхүйн шалгалт

Г. Математикийн шалгалт. Японы их дээд сургуульд суралцахад зориулж тухайн оюутны математикийн мэдлэгийн түвшинг шалгана. Тус шалгалт нь 2 түвшинтэй. Энэ нь тухайн элсэх сургуулийн элсэлтийн журмаас шалтгаална. (80 минут 200 оноо)

Жич:
1. Б болон В шалгалтуудыг зэрэг өгч болохгүй.
2. Б,В,Г шалгалтуудыг япон англи хэлний аль нэгээр нь өгч болно. Ямар хэл дээр шалгалт өгөх тухайгаа бүртгүүлэх үедээ заавал сонгох ёстой.
3. Шалгалтыг тестээр авна. Япон хэлний шалгалтыг тестээс гадна бичгээр авна.

Холбоо барих

Монгол улс: Монголын япон хэлнийн багш нарын холбоо
Утас: 94196106
Япон улс: Япон улсын оюутныг дэмжих байгууллага(JASSO)
Сайт: http://www.jasso.go.jp
Утас: +81-3-6407-7457 FAX +81-3-6407-7462
Цахим хаяг: e-mail:eju@jasso.go.jp