Монголын Япон хэлний Багш нарын Холбоо Танилцуулга

Монголын Япон хэлний Багш нарын Холбоо нь 1998 онд Монгол улсад япон хэлний сургалт хэрэгжүүлж буй бүхий л шатны сургуулийн япон хэлний багш нарыг эгнээндээ нэгтгэн байгуулагдсан мэргэжлийн, сайн дурын, ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Тус Холбоо нь байгуулагдсан цагаасаа япон хэлний сургалт, судалгаа, сурах, сургах аргазүйг чанарын өндөр түвшинд хөгжүүлэх, сурах бичиг зохиох, багш нарын мэдлэгийг дээшлүүлэх, олон улсын гадаад хэлний сургалтын ололт дэвшлээс суралцах, өөрсдийн ололт амжилтаа мэдээлэх, солилцох зэрэг хүрээнд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ.

Анхны холбооны тэргүүнээр МУИС-ын профессор С.Долгор ажиллаж байсан ба, одоогийн тэргүүнээр МУИС-ын ШУС-ХУС-ын Ази судлалын тэнхимийн багш Э.Батжаргал ажиллаж байна.

2011 оноос Япон улсын Япон сангийн “Сакура нэтворкинг”-ийн гишүүн болсон. “Сакура нэтворкинг” нь эгнээндээ 356 япон хэлний боловсролын байгууллагыг нэгтгэсэн холбоо юм. Энэхүү холбоонд гишүүн болж элссэнээрээ Япон сангийн үйл ажиллагаанд оролцох боломжтойгоос гадна, тухайн улс орондоо япон хэлний боловсролын салбарт голлох үүрэгтэй байгууллага гэсэн баталгаа юм.

Монголын Япон хэлний багш нарын холбооны Монгол улс дахь япон хэлний боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж 2013 онд Япон улсын гадаад хэргийн сайдын өргөмжлөлөөр шагнасан.
Өдгөө Монголын Япон хэлний Багш нарын Холбоо нь 25 гаруй их дээд сургууль, 30-аад бага дунд сургууль, 100 гаруй сургалтын төв, дамжааны 250 гаруй багш нарыг эгнээндээ нэгтгэн, үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж Монгол дахь япон хэлний сургалт, судалгааны бодлого хэрэгжилтэд голлох үүрэг гүйцэтгэж байна

Бүтэц / 構成
• Монголын япон хэлний багш нарын холбооны төлөөлөн удирдах зөвлөл 代表取締役会
• Тэргүүн 会長
• Дэд тэргүүн 副会長
• Нарийн бичгийн дарга 事務局長
• Сэтгүүлийн редакц 日本語教育紀要編集部
• Сургалт, судалгааны бүлгэм 研究会
• Дунд сургуулийн багш нарын бүлгэм 諸中等部勉強会
• Гишүүд буюу япон хэлний багш нар 日本語教師
Хаяг / 住所

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн “Эрдэм” товер 1202 тоот
Шуудангийн хаяг: Улаанбаатар-46А, Р.О.Вох 406

ウランバートル市、スヘバータル区、人文大学「エルデム」タワー1202号室
郵便番号:ウランバートル46A、P.O.Box 406

Холбоо барих / 連絡先
Утас: 976-94259605、976-90259605
電話番号:976-94259605、976-90259605

Цахим хаяг: jap_teach_mgl@yahoo.com
メールアドレス:jap_teach_mgl@yahoo.com
Гишүүдийн тоо / メンバー数

250 багш/250名

Үйл ажиллагаа / 主な活動
• Япон хэлний түвшин тогтоох шалгалт JLPT 日本語能力試験実施 /2000 оноос/
• Япон улсад суралцах шалгалт EJU 日本留学試験実施 /2002 оноос/
• Япон хэлний сургалтын ээлжит семинар 日本語教育巡回セミナー /1999 оноос/ • Эрдэм шинжилгээний бичиг モンゴル日本語教育紀要開発 /2013 оноос/
• Сургалтын хөтөлбөр シラバス、カリキュラム開発
• Сурах бичиг зохиох /"Би чадна" 2000-2004, "Дэкирүмон" 2015/ 教材開発 /2000 оноос/
• Япон хэлний сургалтын олон улсын стандартын баримт бичгийг монгол хэлнээ хөрвүүлсэн スタンダート開発 /2010 оноос/
• Япон хэлний багш нарын судалгаа 日本語教師調査実施
• Япон хэлний боловсролын байгууллагын судалгаа 日本語教育機関調査実施 /2012 оноос/
• Япон хэлний боловсролын симпозиум 日本語教育シンポジウム実施 /2007 оноос/
• Япон хэлний боловсролын бүлгэм 研究会 /2007 оноос/
• Бага, дунд сургуулийн Япон хэлний багш нарын бүлгэм 勉強会
• Япон хэлний уран илтгэлийн уралдаан 日本語スピーチコンテスト実施 /1995 оноос/
• Ханзны наадам 漢字ナーダム実施 /2016 оноос/
• Япон хэлний олимпиад 全国日本語・日本文化大会実施 /2022 оноос/
Эрхлэн гаргасан бүтээлүүд / 刊行物
• “Хироба” сэтгүүл 2009-2012 он 「日本語のひろば」2009年~2012年
• “Би чадна” япон хэлний сурах бичиг 1-4 日本語教科書「できるよ」1~4
• “Дэкирүмон” япон хэлний сурах бичиг 1-3 Тэргүүн дэвтэр, дэд дэвтэр 日本語教科書「できるモン」1-3上・下
• “Монголын япон хэлний боловсрол” эрдэм шинжилгээний бичиг 「モンゴル日本語教育紀要」