СУРГУУЛЬ ХООРОНДЫН ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН 29 ДЭХ УДААГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн тэмцээн 2023 оны 11 сарын 19-ний Ням гарагт Монгол- Японы хүний хөгжлийн төвийн их танхимд зохион байгуулагдав. Энэ удаагийн тэмцээнд 1,2 дугаар шатны шалгаруулалтад тэнцсэн их дээд сургуулийн 9 оюутан, ахлах ангийн 10 сурагч тус тус илтгэл тавьж, танхимд 130 гаруй хүн үзэж сонирхов.
Тус наадамд амжилттай оролцсон сургууль, оролцогчид:
Ахлах ангийн ангилал:
- Тэргүүн байр: Санчигдорж Сансармаа "Монгол тэмүүлэл" сургууль
- Дэд байр: Чинбат Номин 18-р сургууль
- Гуравдугаар байр: Жанчив Нандин-Эрдэнэ "Монгени" цогцолбор сургууль
- Тусгай байр: Ганбат Эмүжин "Шинэ Монгол Харүмафүжи" сургууль
Их сургуулийн ангилал:
- Тэргүүн байр: Оюунтуяа Бат-Оргил Нагояагийн их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төв
- Дэд байр: Ган-Эрдэнэ Энхмаа Монгол Коосэн Технологийн коллеж, Цахилгааны инженерийн тэнхим
- Гуравдугаар байр: Мөнх-Очир Гүндэгмаа Монгол Японы залуучуудын хамтын ажиллагааг дэмжих төв
- Тусгай байр: Эрдэнээ Гэрэлчимэг МУИС, ШУС, Бизнесийн Сургууль, Маркетинг худалдааны тэнхим
【高校の部】
●優勝 サンチグドルジ サンサルマー モンゴルテムーレル中高一貫学校
●準優勝 チンバト ノミン 第18番学校
●3位 ジャンチブ ナンディンエルデネ モンゲ二統合学校
●特別賞 ガンバット エムジン 新モンゴル日馬富士学校
【大学の部】
●優勝 オユントヤ バトオルギル 名古屋大学日本法教育研究センター
●準優勝 ガンエルデネ エンフマー モンゴルコーセン技術カレッジ電気工学科
●3位 ムンフオチル グンデグマー モンゴル日本青年支援センター
●特別賞 エルデネ― ゲレルチメグ モンゴル国立大学商学部マーケティング商学科
Хуваалцах: