EJU ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ

2024 оны 1дахь удаагийн Япон улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй Монгол иргэдэд зориулсан шалгалтын бүртгэл эхлэх мэдээлэл
Тус шалгалт (EJU) нь Япон улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй хүмүүсийн Япон хэл болон ерөнхий эрдмийн мэдлэгийг шалгах зорилготой юм. Япон улсын зарим их дээд сургууль тус шалгалтын дүнгээр өөрийн сургуульд элсэх зөвшөөрөл олгодог. Тус шалгалт нь улсын зардлаар суралцах шалгалт биш болохыг анхаарна уу!
Шалгалт : 2024оны 06-р сарын 16-ны өдөр болно. (Ням гариг)
Шалгалт авах байр : Монгол-Японы төв, Монгол Улсын Их сургууль
Шалгалтын хураамж : 50000 төгрөг(※2024 оноос EJUшалгалтын хураамж өөрчлөгдсөнийг анхаарна уу. Бэлэн мөнгө авахгүй анхаарна уу. )
Өргөдөл хүлээн авах хугацаа : 2024оны 2-р сарын 15-ны өдрөөс 3-р сарын 7-ны өдөр хүртэл. (Жич: ※2024оны 2-р сарын 13,14-ны өдөр буюу 3-р сарын 8- ны өдөр бүртгэхгүй болно.)
Цаг : 11:30-17:00 цаг хүртэл (Зөвхөн ажлын өдөр)
Өргөдөл хүлээн авах байр : Монгол-Японы төв
※Бүртгэлийн сүүлийн өдөр буюу 3-р сарын 7-нд маш олон хүн ирж, бүртгэлийн цагт амжихгүй байх магадлалтай тул аль болох эрт ирээрэй ! Цаг тулгаж ирснээс үүдэн бүртгүүлж чадахгүй буцах тохиолдолд JASSO болон Монголын Япон хэлний багш нарын холбоо хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
※Өргөдлийн маягт болон шалгалтын танилцуулгыг дээрх хугацаанд үнэгүй тараана.
Шалгалтын бүртгэлтэй холбоотой чухал мэдээллүүддийг EJU-Mongolia /Facebook хаягаас заавал уншиж танилцаа уу!
Сонирхсон мэдээллээ Монголын Япон Хэлний Багш Нарын Холбооны 94196106 дугаарын утсаар асууж лавлана уу.
Шалгалтын тухай мэдээллийг JASSO-гийн http://www.jasso.go.jp гэсэн вэб хуудаснаас үзэж болно.
Зохион байгуулагч : Япон Улсын Оюутныг Дэмжих Байгууллага (JASSO)
Монголын Япон Xэлний Багш Нарын Холбоо
EJU Шалгалтанд бүртгүүлэчдийн анхааралд
Бүртгүүлэхэд анхаарах зүйлс
① Иргэний үнэмлэхтэй ирнэ.
(Түүнтэй адилтгах бичиг баримт:гадаад паспорт, жолоочийн үнэмлэх )
② Гэрийн хаяг - Японоос чухал бичиг баримт илгээж магадгүй тул найдвартай хаяг
③ Гар утасны дугаар, яаралтай үед холбоо барих хүний дугаар (Аав, ээж, ах эгчийн дугаар)
④ Ямар ямар шалгалтыг ямар хэлээр өгөхөө тодорхой шийдээд ирнэ үү.
Бүртгэлийн материал явуулсны дараа засах боломжгүй тул сайтар анхаараад зөв бичнэ үү.
⑤ 3×4 хэмжээтэй 3 хувь өнгөт цээж зураг. (Цээж зурганд тавигдах шаардлага: Нэг ижил 3 хувь зураг байх, өөр өөр зураг байж болохгүй. Харааны шилтэй бол гэрэл гялбах, шилний хүрээ нүдтэй давхцах гэх мэт асуудалгүй байх шаардлагатай.
⑥ Шалгалтын хураамж 50,000₮
2024 оноос EJUшалгалтын хураамж өөрчлөгдсөнийг анхаарна уу !
Бүртгэлийн ажилтан таныг бүртгэж авсны дараа дансны мэдээлэл өгнө. Бүртгэл хийгдсэний дараа шалгалтын хураамжыг дансаар төлнө. Хураамжийг бэлэн мөнгөөр авахгүй болохыг анхаарна уу.
Хураамж төлөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй болохыг анхаарна уу.
