Цаг үеийн мэдээ

お知らせ一覧

Бага дунд сургуулийн япон хэлний багш нарын ээлжит сургалт-уулзалт зохион байгуулагдлаа.

Tenure track

2024 оны 3-р сарын 27-нд МЯХБХ-ы байранд  бага, дунд сургуулийн япон хэлний багш нарын ээлжит сургалт-уулзалт  зохион байшуулагдлаа. Тус уулзалтанд Монголын япон хэлний багш нарын холбооныы тэргүүн Э.Батжаргал, Арвис, Хобби, 54-р сургууль, Монгени, Шинэ Монгол, 23-р сургууль, Уудам монгол сургуулийн 17 багш оролцож 勉強会 буюу сургалт уулзалтыг цаашид үргэлжлүүлэх эсэх, үргэлжлүүлэн зохион байгуулахаар бол сард хэдэн удаа хийх давтамж зэрэг аасуудлын талаар санал солилцов. Уулзалтанд оролцсон багш нар санал нэгтэйгээр 勉強会-г цаашид үргэлжлүүлэн зохион байгууллахаар дэмжсэн ба давтамж, хугацааны хувьд энэ хичээлийн жилийг дуустал одоог хүртэл зохион байгуулж ирсэн давтамжаараа буюу 2 долоо хоногт 1 удаа зохион байгуулаад, ирэх жилээс  нийт бага, дунд сургуулийн япон хэлний багнш нараас судалгаа авч шийдвэрлэхээр боллоо. 

МЯХБХ-ы тэргүүн Э.Батжаргал холбооны зүгээс бага, дунд сургуулийн япон хэлний багш нарыг байнга дэмжиж ирсэнээ дурдаж, хойшдоо ч нөхцөл бололцоондоо тохируулан бүх талаар дэмжихээ илэрхийллээ. 

Мөн ирэх хичээлийн жилээс 勉強会-аар ямар ямар үйл ажиллагаа зохион байгуулах, ямар сургалт авч болох талаар багш нар саналаа солилцох шаардлагатай байгаа тул нийт бага, дунд сургуулийн япон хэлний багш нарыг 4-р сарын 10, 24-ий өдрийн 15:30-17:30 хооронд зохион байгуулагдах  勉強会-даа идэвхтэй оролцохыг хүсч байна. 

 

Хуваалцах: 

Бусад мэдээ: