2023 оны 12 сарын JLPT шалгалтын батламж сунгаж олгох тухай

Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын 2023 оны 12 дугаар сарын шалгалтын батламжийг албан ёсоор тараах хугацаа дууссан тул батламжаа авч амжаагүй шалгалт өгөгч доорх хуваарийн дагуу авна уу.
Хугацаа: 2024 оны 5-р сард ЛХАГВА гараг бүрийн (1, 8, 15, 22, 29-ний өдөр) 11:00-15:00 цагийн хооронд
Олгох газар: Эрдэм товерын 12 давхар, 1202 тоотоос (Хүмүүнлэгийн Ухааны Их сургуультай залгаа өндөр шилэн байшингийн хойд хаалгаар орно).
Шалгалтын хариуг шалгалт өгөгчийн хуудас, бичиг баримттай ирж авна. (Шалгалт өгөгчийн хуудсаа гээгдүүлсэн бол онлайнаар харсан хариуны хуулбарыг зурган хэлбэрээр авч ирж болно)
Өөрийн биеэр ирж хариугаа авах боломжгүй бол төлөөний хүнд шалгалтын хуудас, бичиг баримтаа өгч явуулна уу. Тухайн хүн мөн бичиг баримттай байхыг анхаарна уу.
Жич: Онлайнаар хариугаа хараад тэнцээгүй байсан ч шалгалт өгсөн оноо хожим хэрэг болох тул заавал авна уу. (1 жил хадгалаад устгадаг болно)
Мөн 2022 оны 12-р сар, 2023 оны 7-р сарын шалгалтын батламжаа авч амжаагүй шалгалт өгөгч энэ хугацаанд авах боломжтой.
Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо
