2023-2024 оны хичээлийн жилийн сүүлийн 勉強会
2023-2024 оны хичээлийн жилийн сүүлийн 勉強会 2024 оны 4-р сарын 24-нд зохион байгуулагдав. Япон хэлний семинар уулзалтанд Солонго, Сувдмаа, Мөнхсаруул, Энхпүрэв, Үүрийнтуяа, Эрдэнэсувд, Нямлхагва, Отгончимэг, Наканиши Рэико нийт 9 багш оролцлоо. Хурлаар өмнөх хурал дээр багш нараас авсан санал хураалтын дүнг танилцуулан, хамтдаа ярилцан ирэх жилийн төлөвлөгөөг гаргаж, сар сараар төлөвлөв. Ирэх жил семинар уулзалт сардаа нэг удаа зохион байгуулахаар төлөвлөсөн байсан боловч багш нарын санал хураалтаар заах аргазүйн сургалт, туршлага солилцьё гэсэн саналыг үндэслэн хоёр оролтын нэгийг нэг багш хариуцан япон хэлний заах аргатай холбоотой заах аргын сургалт орохоор боллоо. Урьдчилсан байдлаар санал болгох, сургууль багшийг ярилцсан боловч хараахан зөвшөөрөл авч баталгаажаагүй байна. Энэ асуудлыг 8 сард баталгаажуулна. Мөн ирэх жил сурах бичгийн заах аргын хүрээнд багш нар Миннано нихонго, Дэкирүмон, Дэкирүнихонго гэсэн групп болон заах аргаа хуваалцья гэсэн санал гарсан. Жил бүр тайлан мэдээгээ гарган багш нарын холбоо, боловсролын мэргэжилтэндээ мэдээлдэг байя гэсэн санал гарсан.