Цаг үеийн мэдээ

お知らせ一覧

Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн япон хэлний багш, Монгол Улсын Зөвлөх багш Д.Дуламсүрэн Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын өргөмжлөлөөр шагнуулав.

Tenure track

Япон, Монгол хоёр орны харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд “Өргөмжлөл” гардуулдаг бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тус өргөмжлөл гардуулах ёслол болж, Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн япон хэлний багш, Монгол Улсын Зөвлөх багш Д.Дуламсүрэн хүртсэн байна.
Д.Дуламсүрэн багш 27 жилийн турш  Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн япон хэлний багшаар ажиллаж ирсэн. Улаанбаатар хотоос алс орон нутгийн улсын сургуульд  тасралтгүй япон хэл зааж ирсэн бөгөөд олон оюунлаг, шавь нарыг төрүүлжээ. Мөн цаг үетэйгээ нийцсэн шинэ сургалтын арга зүйг үргэлж эрэлхийлэн судалж,  япон хэлний багшийн үлгэр жишээ болон залуу багш нарт зөвлөгөө өгөх үйл ажиллагааг ч мөн явуулж байна.

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын “Өргөмжлөл” гардаж авсан эрхэм хүндэт Д.Дуламсүрэн багшдаа Монголын япон хэлний багш нарын холбоо, нийт япон хэлний багш нарын өмнөөс халуун баяр хүргэе.  

 

おめでとうございます!

ドラムスレン先生(ウブルハンガイ県メルゲド学校) 在外公館賞受賞!

在モンゴル日本大使館より、表彰されました。長年の教師活動を認められ、栄えある賞が授与されました。

2024年9月18日 

在モンゴル日本大使館にて 井川原大使とドラムスレンさん

 

 

Хуваалцах: 

Бусад мэдээ: