2024 оны “Япон сангийн нэрэмжит шагнал”

Монголын япон хэлний багш нарын холбоо нь “Монгол Япон хоёр улсын хооронд соёлын харилцааны хэлэлцээр” байгуулсны 50 жилийн ой тохиож буй 2024 онд “Япон сангийн нэрэмжит шагнал” хэмээх нэр хүндтэй шагнал гардан авсан явдал бид бүхэнд туйлын нэр хүндийн хэрэг боллоо.
Монголын япон хэлний багш нарын холбоо Монгол улс дахь япон хэлний боловсролын түвшинг сайжруулахад чиглэн үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн бөгөөд энэхүү зүтгэлийг минь өндрөөр үнэлж, Монгол улсаас анх удаа тус шагналыг хүртлээ.
Тус холбоо нь Монголын япон хэлний боловсролын төлөө сэтгэлтэй бага, дунд, ахлах, их дээд сургууль, япон хэлний сургуулийн багш нараас бүрддэг бөгөөд тэдгээр багш нарын хамтын ажиллагаа, дэмжлэггүйгээр энэ хүртэл ирж чадахгүй байсан нь дамжиггүй. Холбоог үүсгэн байгуулсан багш нар, бүхий л он жилүүдэд Монголын япон хэлний боловсролд гар бие оролцож, дэмжиж ирсэн япон хэлний багш нартаа талархал илэрхийлэхийн ялдамд халуун баяр хүргэе.
Энэхүү шагналыг хүртэхэд Монгол улс дахь япон улсын элчин сайдын яам, JICA, Монгол япон хүний нөөцийн хөгжлийн төв, Монгол дахь япон иргэдийн холбоо, Монгол япон худалдаа аж үйлдвэрийн танхимын хамт олон болоод хувь хүн, байгууллагууд ямагт хамтран ажиллаж, тусалсаар ирсэний ач тус бөгөөд та бүхэнд мөн чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлье.
Мөн Япон сан нь Монголын япон хэлний боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, бүхий л хугацаанд дэмжиж тусалсаар ирсэн бөгөөд монголын япон хэлний багш нарын холбоог төлөөлөн чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлье.
Энэхүү нэр хүндтэй шагнал нь бид бүхэнд улам их урам зориг өгч, Япон Монгол хоёр орны харилцаа, найрамдал нөхөрлөл улам бүр батжихад Монголын япон хэлний багш нарын холбоо өчүүхэн хувь нэмрээ оруулж, та бүхний хамтын ажиллагаа, тусламж дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа цаашид тууштай үргэлжлүүлэх болно.
2024年度・国際交流基金賞受賞
この度は、「モンゴルと日本の文化交流に関する取極」を協定した50周年の節目の年に、モンゴル日本語教師会が国際交流基金賞という非常に栄誉(えいよ)ある賞にご選出いただき、授賞されました。
モンゴル日本語教師会はモンゴルにおける日本語教育水準の向上を目指して日々活動を行っておりますが、その努力を図らずもこのような形で評価していただき、モンゴルからの初めての受賞者となられました。
モンゴル日本語教師会は、モンゴルの日本語教育のためを思う初・中・高等教育機関、日本語学校の先生方から成り立っているもので、その先生方のご協力や支えがなければここまで来ることは到底できませんでした。設立に尽力された先生方、この数十年の歴史の中でモンゴルの日本語教育に携わって日頃から支えてくださっている全ての日本語教師の皆様に感謝するとともに、お祝いを申し上げます。
また、今回の受賞は、在モンゴル日本国大使館、JICA、モンゴル日本人材開発センター、モンゴル日本人会、モンゴル日本商工会をはじめ、いつもご協力、ご支援をくださっている機関、団体、個人の方々のお陰でもあります。そのような皆様にも重ねて心より感謝を申し上げます。
そして、何よりも、モンゴルの日本語教育の発展に大きく貢献し、長い年月にわたりご支援、ご援助を続けてくださったのは、国際交流基金の皆様です。モンゴル日本語教師会を代表いたしまして厚く御礼申し上げます。
モンゴル日本語教師会は日々の活動を通して、日本に対する理解の促進及び両国の関係の発展に力を尽くしてまいりました。そういった点を評価していただいた結果、このような素晴らしい賞の受賞に至ったのではないかと存じ、この上ない喜びでございます。
この栄誉ある賞は私たちにとってますますの励みとなっています。日本とモンゴルの関係や交流は今後一層深まっていくでしょう。モンゴル日本語教師会としましては、そこに微力ながら貢献していけるよう、今後も皆様のお力添えをいただきながら活動を継続し、さらに精進を重ねていく所存です。
今後とも何卒よろしくお願い申し上げます。




