【2024оны 2-р ээлжийн EJU шалгалт авах байрны мэдээлэл】

Шалгалт өгөгчид 2024оны 11-р сарын 10-ны өглөө 08:00 цагт шалгалтын байранд ирнэ үү. Япон хэлний шалгалт өгөхгүй хүмүүс бусад шалгалтын цагийн хуваарийн дагуу шалгалтын цагаас 30 минутын өмнө шалгалтын байранд ирнэ үү.
Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй дүйцэх цээж зурагтай бичиг баримт авч ирэх. ( Төрсний гэрчилгээгээр шалгалтанд орох боломжгүйг анхаарна уу!)
Шалгалтын эрхийн бичиг заавал авчрах шаардлагатай.
Лавлах зүйл байвал доорх утсаар холбогдож асууна уу.
Монголын Япон хэлний багш нарын холбооУтас: 9419-6106 (10:00-17:00 хүртэл)



Хуваалцах: