"8 ДАХЬ УДААГИЙН ХАНЗНЫ НААДАМ"

Монголын япон хэлний багш нарын холбооноос зохион байгуулдаг 8 дахь удаагийн ханзны наадам Шинэ Монгол Сургууль дээр маш амжилттай, зохион байгуулалт сайтай болж өндөрлөлөө.
Голлон зохион байгуулсан Шинэ монгол сургуулийн япон хэлний заах аргын нэгдлын багш нартаа болоод зохион байгуулалтад сэтгэл зүрхээ зориулсан мөн сурагчдаа сайн бэлдэж оролцуулсан нийт багш нартаа чин сэтгэлээсээ талархлаа.
Энэхүү наадамд нийт 16 дунд сургууль, 17 ахлах сургуулийн нийт 150 гаруй сурагчид оролцсоноос
ДУНД СУРГУУЛИЙН АНГИЛАЛД
Тэргүүн байр "Наран" сургууль
2-р байр "Арвис" сургууль
3-р байр "Уудам Монгол" сургууль
АХЛАХ СУРГУУЛИЙН АНГИЛАЛД
Тэргүүн байр Өвөрхангай аймаг "Мэргэд" сургууль
2-р байр 23-р сургууль
3-р байр "Шинэ Монгол" Коосэн
тус тус шагналт байр эзэллээ.
Шагналт байранд шалгарсан сургуулиудын багш, сурагчиддаа халуун баяр хүргэе.
МОНГОЛЫН ЯПОН ХЭЛНИЙ БАГШ НАРЫН ХОЛБОО









