Цаг үеийн мэдээ

お知らせ一覧

11 дэхь удаагийн Ширакава Шизукагийн нэрэмжит Ханзны заах аргын уралдаан

Tenure track

11 дэхь удаагийн Ширакава Шизукагийн нэрэмжит Ханзны заах аргын уралдаанаас Монголын Япон хэлний багш нарын холбооны дунд сургуулийн багш нарын баг 2016 оноос хойш тасралтгүй зохион байгуулсан 7 удаагийн “Ханзны наадам” болон  『集まれ楽しい漢字』цуврал номоороо тусгай шагнал хүртлээ. Энэ удаа Монгол улсаас анх удаа тухайн уралдаанд оролцоод шагналт байранд шалгарсан юм. 

Шагнал гардуулах ёслол 2024 оны 11-р сарын 30-нд Фүкүи мужийн захиргаанд зохион байгуулагдаж Сайтама мужийн Үрава хотод Япон сангийн багшийн мэргэжил дээшлүүлэх курсад суралцаж байгаа “Хобби” сургуулийн багш Б.Үүрийнтуяа оролцож шагналаа гардаж авлаа. 

 

Хуваалцах: 

Бусад мэдээ: