16 ДАХЬ УДААГИЙН "ЯПОН ОРОНТОЙ ТАНИЛЦАХ ХӨТӨЛБӨР"-ИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

Хакүходо сангаас жил бүр зохион байгуулдаг "Япон оронтой танилцах хөтөлбөр"-н ээлжит бүртгэл эхэллээ. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн ЕБС-д япон хэл зааж буй багш нар хамрагдах боломжтой.
Бүртгэлийн маягтаа Монгол-Япон төвөөс ирж авах болон Хакүходо сангийн вэб хуудаснаас татаж авах боломжтой.
http://www.hakuhodofoundation.or.jp/globalnetwork/
Материал хүлээн авах хугацаа: 2025.1.10-2.21-ний өдрийг дуустал.
Сонгогдсон нэг багш 2025.11.10-11.28-ны хооронд Япон улсад дадлага хийнэ.
Мөн багш 12-16 насны дөрвөн сурагчийн хамт 2025.05.13-5.26-ны хооронд Япон оронтой танилцана.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7511-0879 (Ext-1), 80650879 утсаар лавлана уу.
Анхааруулга: Дэлхий нийтээр тархсан цар тахал, хорио цээр, хязгаарлалт, хил хаагдах зэргээс үүдэн Хакүходо сангийн хөтөлбөр цуцлагдсан тохиолдолд дахин нөхөж явах боломжгүй болно.