2024 ОНЫ 12 САРЫН JLPT ШАЛГАЛТЫН ОНЛАЙН ХАРИУ

2024 оны 12-р сарын шалгалтын хариуг Онлайнаар харж болохоор боллоо.
Онлайнаар хариугаа хараад тэнцсэн болон тэнцээгүй байсан ч батламж олгох үеэр заавал ирж авах ёстойг анхаарна уу.
Та дараах холбоосоор орж, 24В-гийн арын нүдэнд Улаанбаатар хотод шалгалт өгсөн бол 1030101 гэж бичин (Арвайхээр 1030201, Дархан 1030301), дараагийн нүдэнд бүртгэлийн дугаар бүхий 5-н оронтой тоо , Passcode буюу нууц дугаар хэсэгт 8-н орон бүхий нууц код (бүртгэлийн үед оруулсан зөвхөн тоо байна)-ыг оруулан шалгалтанд тэнцсэн, тэнцээгүйг харж болно.
https://www.jlpt-overseas.jp/onlineresults/preinput.do
холбоосоор орж харна уу.
Хугацаа: 2025 оны 1-р сарын 31-ний 10:00 цагаас 3-р сарын 31-ний 17:00 цаг хүртэл онлайнаар хариугаа харж болно.
Шалгалтын албан ёсны батламжийг 2025 оны 3-р сарын эхээр олгохоор төлөвлөж байна. (jlpt.mn вэвсайтаар мэдэгдэнэ)
Жич: 2025 оны 7-р сарын шалгалтын бүртгэл 3-р сарын 24-нөөс 3-р сарын 31-нийг дуустал онлайнаар явагдана. (зааврыг jlpt.mn вэвсайтаас)
Монголын Япон Хэлний Багш нарын холбоо
Утас: 9425-9605, 90259605