7 дахь удаагийн “Ханзны наадам” зохион байгуулагдлаа.
Монголын Япон Хэлний Багш нарын Холбооноос япон хэл суралцдаг хүүхэд багачуудын япон хэл сурах сонирхлыг улам нэмэгдүүлэх, ханзны мэдлэгийг сайжруулах зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг 7 дахь удаагийн “Ханзны наадам” 10 дугаар сарын 14-ний өдөр, МУБИС дээр амжилттай болж өнгөрлөө.
Энэхүү наадамд 18-р сургууль, 23-р сургууль, "Эрдмийн ундраа" цогцолборын 77-р сургууль, 84-р сургууль, "Монгени" сургууль, "Гурван тамир" сургууль, "Уудам Монгол" сургууль, "Шинэ Монгол" сургууль, "Наран" сургууль, "Соёл эрдэм" их сургуулийн харъяа ахлах сургууль, "Арвис" сургууль, "Номт наран" сургууль, "Төгсдэлгэрэх" сургууль, "Хобби" сургууль гэсэн 15-н сургуулийн япон хэлээр суралцаж буй дунд, ахлах ангийн нийт 140 сурагч сургуулиа төлөөлөн баг бүрдүүлэн оролцож, япон хэлний багш нарын бэлдсэн хөгжилтэй тоглоомоор дамжуулан ханз үсгийн мэдлэгээ сорин өрсөлдөж, ханзны талаарх мэдлэг ойлголт, сонирхолоо нэмэгдүүллээ.
Ханзны наадамд амжилттай оролцож шалгарсан сургуулиудын дүн мэдээ
Дунд ангийн бүлэгт
1-р байр: Ерөнхий боловсролын 84-р сургууль
2-р байр: “Шинэ Монгол” Бүрэн дунд сургууль
3-р байр: Ерөнхий боловсролын 18-р сургууль
Ахлах ангийн бүлэгт
1-р байр: Ерөнхий боловсролын “Номт наран” сургууль
2-р байр: “Наран” Бүрэн дунд сургууль
3-р байр: “Шинэ Монгол” Бүрэн дунд сургууль