Цаг үеийн мэдээ

お知らせ一覧

2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан дунд сургуулийн Япон хэлний багш нарын 勉強会-ын тайлан

Tenure track

Энэ хичээлийн жилд 勉強会- ын үйл ажиллагаа уламжлал ёсоор сард 2 удаа буюу 2 долоо хоногт нэг удаа Лхагва гаригт зохион байгуулагдлаа. Энэ жил бид 『できるモン』сурах бичгийн шинэчилсэн хувилбар дээр гол анхаарлаа хандуулсан жил болж өнгөрлөө. Тиймээс хэлбэр, зохион байгуулалтын хувьд өнөөг хүртэл зохион байгуулж ирсэн勉強会-аас арай өөр хэлбэрээр зохион байгуулагдсан. 

Сүүлийн үед бидний хийсэн гол үйл ажиллагаа бол дээр дурдсан『できるモン』сурах бичгийг шинэчлэх ажил байлаа. Энэхүү шинэчлэлийн ажилд 『できるモン』сурах бичгийг хичээл, сургалтдаа хэрэглэж буй дунд сургуулийн багш нар идэвхтэй оролцож, мөн энэ сурах бичгийг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэсэн Маки Күмико багш (Монгол Улсын Их Сургуулийн Нагояагийн их сургуулийн хууль эрх зүйн боловсролын төвийн багш) бидэнд зөвлөгөө өгөн, бидний ажлыг хянаж, чиглүүлэн удирдсан юм. Ингэснээр бид хамгийн түрүүнд эргэж харах ёстой байсан “Can-Do” буюу сурагчдын эзэмших чадварын жагсаалтыг шинэчлэн, илүү ойлгомжтой болгосон. 『できるモン』сурах бичгиййг анх бүтээснээс хойш 10-аад жил өнгөрсөн байна. Тиймээс цаг хугацаа өнгөрөх тусам, нийгэм ч мөн өөрчлөгдөж, багш нар төдийгүй хүүхдүүдийн нийгмийн үзэл, хандлага өөрчлөгдсөнтэй холбоотой “Can-Do” жагсаалтыг дахин харах хэрэгцээ бий болсон юм. 

Одоогийн байдлаар 『できるモン』1-上、下 номнууд дээр ажиллаж байгаа бөгөөд аль болох 9-р сараас өмнө “Can-Do” буюу сурагчдын эзэмших чадварын жагсаалтыг шинэчлэхээр зорин ажиллаж байна. 

『できるモン』сурах бичгийг шинэчлэх уулзалтууд биечлэн болон онлайн хэлбэрээр явагдаж ирлээ.

Тус 『できるモン』-ийн шинэчлэл хийх үйл ажиллагаанд дараах багш нар оролцож байна. 

  • Эрдэнэсувд (130-р сургууль)
  • Лувсанжаргал (18-р сургууль)
  • Батзаяа (18-р сургууль)
  • Мөнхтамир (18-р сургууль)
  • Мөнхсаруул (18-р сургууль)
  • Энхпүрэв (54-р сургууль)
  • Энхжаргал (54-р сургууль)
  • Дуламсүрэн (Мэргэд сургууль – Өвөрхангай аймаг)
  • Цэцэгмаа (“Наран” сургууль)
  • Отгончимэг (“Наран” сургууль)
  • Наканиши Рэйко (“Монгени” сургууль)

Мэдээ бэлтгэсэн Наканиши Рейко 

 

 

 

 

 

 

Хуваалцах: 

Бусад мэдээ: