15 дахь удаагийн Япон хэлний боловсролын симпозиум

ЯПОН ХЭЛНИЙ БАГШ НАРЫН АНХААРАЛД
Япон хэлний багш нар маань нэг дор цуглаж, сурч боловсорч, хамтдаа хөгжиж, асуудлаа хэлэлцдэг "15 дахь удаагийн япон хэлний боловсрол симпозиум" удахгүй зохион байгуулагдах гэж байна.
Энэ удаа "Харилцах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн үгийн санг заах арга" сэдвийн дор явагдна.
Зочин багшаар Япон улсын Мүкоогава эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Мори Ацүши “Цахим хөмрөгт тулгуурлан үгийн санг заах арга” сэдвээр илтгэл тавих болно.
Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Оролцох хүсэлтийг доорхи линкээр орж илгээнэ үү.
Линк: https://forms.gle/4BGRfcXt2E7kt8Uv9
********************************
Анхаарах зүйл: Багш нар notebook авч ирэх шаардлагатай.
Орон нутгаас ирж оролцох багш нар 94259605 дугаарт мэдэгдэнэ үү.
Өдөр: 2023 оны 11 сарын 5-ны өдөр (Ням гараг)
Цаг: 10:00-17:00
Тухайн өдрийн бүртгэл: 09:30 цагаас эхлэх
Газар: Монгол Япон хүний нөөцийн хөгжлийн төвийн их танхим
Зохион байгуулагч: Монголын япон хэлний багш нарын холбоо
Хамтран зохион байгуулагч: Монгол Япон хүний нөөцийн хөгжлийн төв, Япон сан
Дэмжигч байгууллага: Япон улсын элчин сайдын яам