Япон хэлний боловсролын 15 дахь удаагийн симпозиум зохион байгуулагдлаа.
"Харилцах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн үгийн санг заах арга" сэдэвт япон хэлний боловсролын 15 дахь удаагийн симпозиум 2023 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр (Ням гараг) 10:00-17:00 цагт Монгол Японы хүний нөөцийн төвийн их танхимд зохион байгуулагдав.
Уг симпозиумд Япон улсын Мүкоогава эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Мори Ацүши багш үндсэн илтгэл тавьж, воркшоп зохион байгууллаа.
Үндсэн илтгэл: “Цахим хөмрөгт тулгуурлан үгийн санг заах арга” Япон хэлний сургалтыг хэл зүйн хөтөлбөр, орчин нөхцөлийн хөтөлбөр, ярианы хөтөлбөр зэрэгт тулгуурлан явуулдаг бөгөөд хөтөлбөр бүрд ямар үгс оруулах, заах нь сургалтын хэрэглэгдэхүүн зохиогч, багш нарын туршлагад тулгуурлан хийгдэж ирсэн. Өнөө үед хэлний материалын сан болох цахим хөмрөг ашиглах боломжтой болсноороо япон хэлний бодит хэрэглээг судлах боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл, сургалтын хөтөлбөр бүрд ямар үгийн санг хэрэглэн заахыг цахим хөмрөгийн мэдээлэлд тулгуурлан тодорхой болгох боломжтой. Энэ удаагийн лекцээр Орчин цагийн бичгийн япон хэлний цахим хөмрөгөөс NLB болон Чүүнагон хайлтын хэрэгсэл ашиглах тэдгээрийн давуу болон сул талыг харьцуулан танилцууллаа.
Воркшоп: "NLB болон Чүүнагон-ыг ашиглаж үзэцгээе" сэпвийн хүрээнд зохион байгуулагдсан воркшопоор симпозиумд оролцсон багш нар үдээс өмнөх лекцэнд дурдсан цахим хөмрөгийн хайлтын хоёр хэрэгслийг бодитоор ашиглаж үзэцгээлээ. Тухайлбал, "NLB (BCCWJ-д зориулсан NINJAL-LWP) хэрэглэгчийн гарын авлага 1.40" болон "Чүүнагон онлайн гарын авлага"-ыг танилцуулж, бодитоор ашиглаж үзэв. Мөн Чүүнагон-ыг ашиглан япон хэлний сургалтад зориулсан хэлзүйн хэлбэрийн хайлт хийнгээ, хайлтын үед анхаарах зүйлсийг мэдэж авлаа.
Зохион байгуулагч: Монголын япон хэлний багш нарын холбоо Хамтран зохион байгуулагч: Монгол Япон хүний нөөцийн хөгжлийн төв, Япон сан Дэмжигч байгууллага: Япон улсын элчин сайдын яам
第15回日本語教育シンポジウムが2023年11月5日(日)に開催されました。
今年のテーマは「コミュニケーション能力育成のための語彙指導」です。 日本の武庫川女子大学教授・森篤嗣(もりあつし)氏による基調講演「コーパスに基づく語彙指導を目指して」が行われました。
講演「コーパスに基づく語彙指導を目指して」 日本語教育は文型シラバス,場面シラバス,会話シラバスなどに基づいておこなわれていますが,それぞれのシラバスにおいてどのような語彙を提出して教えるかということは,教材作成者や教師の経験則でまかなわれてきました。現代では言語資料の集積体であるコーパスが利用できるようになっており,日本語の使用実態を調べることができるようになっています。つまり,それぞれのシラバスでどのような語彙を提出して教えるかはコーパスデータに基づいて明らかにできるのです。本講演ではBCCWJを対照に,NLBと中納言という二つのコーパス検索ツールの機能と長所・短所を紹介しました。
ワークショップ:「NLBと中納言を使ってみよう」 本ワークショップでは,午前中の講演で扱った二つのコーパス検索ツールを実際に体験しました。具体的には「NLB(NINJAL-LWP for BCCWJ) ユーザマニュアル 1.40」を使ったNLBの使い方解説と実際の操作体験,ならびに「中納言オンラインマニュアル」を使った中納言によるBCCWJ検索の使い方解説と実際の操作体験をおこないました。さらに,中納言を用いた日本語教育のための文型検索の手順を進める中で,検索時に注意しなければならないことを学びました。